Монгол улсын 12жилийн сургалтын стандартад математикын дараах сэдвүүдийг голчлон үздэг:
Тоо → Алгебр 1 → Геометр → Алгебр 2 → Тригонометр/ Тооцоолол
Эдгээр хичээлүүдийг 12жилд 4-аас 6жилд хамтад нь эсвэл хольж үздэг. Хэдийгээр тийм боловч Дискрет математик нь эдгээр хичээлүүдийг дараах сэдвүүдээр үздэг: Комбинторик, Магадлал, Тооны хууль, Олонлогын онол, Логик, Алгоритм, Дүрслэн бодох онол. Иймээс дискрет Математикийн хичээлийн шалгалтууд нь 12жилийн сургуулийн ахлах ангийн тооны шалгалттай ойролцоо байдаг.
Дискрет математик нь их дээд сургуулийн хичээлүүдийн чухал хэсэг.
Сүүлийн хэдэн арван жилд Монгол улсад Компютер гэгч төхөөрөмжийг хэрэглэж эхэлсэн, хэрэлсээр ч байх ба уг зүйлийг сонирхох хүүхэд залуучуудын тоо өсөн нэмэгдсээр байгааг бид мэднэ. Тэгвэл Компютер, Компютерийн Шинжлэх Ухааны чиглэл болон Мэдээлэл Холбооны чиглэлээр сурж буй оюутнуудад Дискрет Математик нь чухал хэрэгтэй, өмнөх олж авсан мэдлэгт тулгуурлан мэргэжлийн дагуу үзэх дараах хичээлүүдийн суурь болж өгдөг. Уг математикийг судалж мэдснээр бидэнд Компютер хэрхэн тооцоолдог, хэрхэн өгөгдөл боловсруулдаг гэх мэтчилэн олон асуултын хариуг математик үндэслэлтэйгээр олж авна.
Ихэнх ахлах ангийн сурагчид математик алгебр геометр тригономертийн юу нь чухал, ямар хэрэгтэй болохыг мэддэггүй үүнээс болж сурагчдын суралцах сонирхлыг бууруулдаг. Дискрет математик нь ердийн бидний амьдрал байдаг жишээ, тэдгээрийн хамаарал, тулгарах асуудлыг хялбар сонирхолтой байдлаар шийддэг ба энэ нь өмнөх 12 жилийн мэдлэгт суурилан бодит амьдралын асуудлуудыг амархан тайлбарлаж өгдөг.
Алгебр нь ихэвчлэн томъёо болон алгоритмыг оюутнуудад заадаг (жишээ нь: квадрат тэгшитгэл, шугаман тооцоолол, орлуулга гэх мэтчилэн). Геометр нь янз бүрийн теорем баталгааны тодорхойлолт заадаг (жишээ нь: параллель 2 шугамын тодорхойлолт гэх мэтчилэн). Эдгээр нь чухал боловч зөвхөн танилцуулах хүрээнд л заадаг. Дискрет математик нь оюутныг ямар нэгэн хайрцагт баригдан бодохгүйгээр бидний мэдэх хэдэн томъёонд суурьлан чөлөөтэй сэтгэх боломж олгодог.
Ихэнх оюутнууд урам зоригтой байдлаар асуудалд ханддаг ба алгебр геометр боддог шиг ядраадаггүй. Учир нь бидний амьдралд байдаг асуудлуудыг энгийн хялбар байдлаар хөгжилтэй илэрхийлдэг.
1. Олонлог
2. Дараалал
3. Функц
4. Логик
5. Хамаарал Логик
6. Тооцоолол
7. Баталгаа
8. Алгоритм
9. Индукц
10. Дискрет магадлал
11. Рекурс
12. Бүүлийн алгебр
13. Тор
14. Дүрслэл
15. Төгсгөлөг төлвийн машин