MS-Excel программд нийтлэг тохиолддог алдаанууд
Хэрвээ томъёо алдаатай бөгөөд түүний шалтгаан нь Excel-д тодорхой байвал энэ томъёог агуулж байгаа нүдэнд дараах алдааны утгуудын нэг гарна.
#DIV/0! – Томъёо тэгд хуваах үйлдлийг агуулсан байна
#Name? – Томъёо тодорхойгүй нүдний хаягийг агуулсан байна эсвэл нэрийг нь буруу оруулсан байна
#REF! – Байхгүй нүд эсвэл нүдний мужийг томъёо агуулсан байна. Жнь: Устсан нүдний хаягийг агуулсан үед
#VALUE! – Томъёо зөвшөөршгүй хувьсагчийн төрлийг агуулж байна. Жнь: арифметик үйлдлийг тоон утга дээр биш текст дээр хийх гэж оролдсон.
#NULL! – Байхгүй утгыг олох гэж оролдож байна
#NUM! – Томъёо буруу математик үйлдлийг агуулсан байна. Жнь: Квадрат язгуураас сөрөг тоо гаргах гэж оролдсон үед
#N/A! – Томъёо зөвшөөршгүй утгатай нүдийг агуулж байна